Wednesday, May 22, 2013

ҮНЭ ЗОХИОЛТ


Үнэ зохиолт
Бүтээгдэхүүний үнэ зохиолт, нөлөөлөх хүчин зүйлс
Аливаа байгууллагын хувьд өөрсдийн хөдөлмөрөө үнэлэх, цаашдын үйл ажиллагаагаа тогтвортой авч явахад чухал байр суурь эзлэх байгууллагын хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй үнэ билээ. Үүнийг үйл ажиллагаа, ажил үйлчилгээтэйгээ уялдуулж явуулна гэдэг менежерүүдийн хувьд чухал шийдвэрүүдийн нэг. Тухайн зах зээл нь тогтсон нэг үнийн системтэй бус, ялангуяа шинээр бүтээгдэхүүн үйлвэрлэж байгаа болон шинээр зах зээлд нэвтэрч байгаа тохиолдолд үнийн менежмент, үнэ зохиох явдал дээгүүр байр суурь эзэлнэ.
Пүүс компаний хувьд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үнэлэх нь урьд нь зах зээлд удаан хугацаанд оршин тогтносон бүтээгдэхүүнийг үнэлэхээс зөвхөн цаг хугацааны хувьд ч бус өөр бусад хэд хэдэн томоохон хүчин зүйлээрээ ялгаатай. Үүнд:
1. Эрэлт хэрэгцээ
a. Бүтээгдэхүүний гадаад үзэмж, хэлбэр загвар
b. Тасралтгүй процесс
c. Эрэлт хэрэгцээний талаарх төрөл бүрийн эх үүсвэрийн өргөн дэлгэр судалгаа, туршлага, мэдээлэлд тулгуурлана.
2. Өрсөлдөөн
Ижил төрлийн бараа үйлчилгээ эрхэлдэг гадаад болон дотоодын өрсөлдөгч нарын үйл ажиллагааг судалж, өөрийн бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг байнга судалж байх шаардлагатай. Хамгийн үнэн зөв гол мэдээллийг хэрэглэгчдээс авч чадах тул сайн маркетингийн албатай байх шаардлагатай.
3. Өртөг
Хэдийгээр зарим бүтээгдэхүүний үнэ зах зээлийн үнээр тодорхойлогдох явдал байдаг ч энэ нь тухайн бүтээгдэхүүний өртөг чухал биш гэсэн хэрэг огтхон ч биш. Зах зээлийн үнээр тодорхойлгоддоггүй, борлуулагч үнээ тодорхойлдог зах зээл болоод өрсөлдөөний тохиолдолд өртгийн тун чухал байр суурь эзэлнэ. 
Пүүс үнэ зохиохдоо өртөг болоод зах зээлийн хүчин зүйлсийг хамтад нь судлах нь илүү үр дүнтэй байдаг.
4. Улс төр, хууль орчны хүчин зүйл a. Үнэ зохиоход хуулийн хүчин зүйлс, дүрэм журмуудыг анхаарах шаардлагатай. Жишээ нь, ялгаварт үнэ тогтоохыг хориглох, шал болон тааз үнэ тогтоох, өрсөлдөөний тухай хууль гэх мэт. b. Улс төрийн лобби, дарамт шахалт гэх мэт c. Компаний нэр хүнд, бүтээгдэхүүний цар хүрээ, зорилтот сегмент гэх мэт.
  Үнэ тогтоох нь эдийн засгийн үндэслэлтэй байх ѐстой. Тэр дундаа микро эдийн засгийн онолын концепцууд зайлгшүй шаардагддаг.
Микро эдийн засгийн онолоор бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ нь нийт орлого ба нийт зардал хамгийн их зөрүүтэй байх тохиолдлоор тодорхойлогддог.
Байгууллагын олох ашгийг дараах байдлаар:
Ашиг = Нийт орлого – Нийт зардал буюу
Ашиг = Нэгжийн үнэ * Борлуулалтын хэмжээ – Нийт зардал гэж томъѐолж болно.
Эрэлтийн хуулийн дагуу аливаа бүтээгдэхүүний үнэ ба борлуулалтын тоо хэмжээ нь урвуу хамааралтай буюу үнэ бага байх тусам борлуулалтын тоо хэмжээ улам ихсэх хандлагатай байдаг. Нийт зардлын өсөлтийн хурд нь нийт орлогын өсөлтийн хурдаас бага байх нь байгууллага нэмж борлуулалт хийх тусам ашгийн хэмжээ нэмэгдэхийг илэрхийлнэ. Харин энэ хоѐр үзүүлэлтийн хурд нь ижил тохиолдолд графикт эдгээр хоѐр муруй нь параллель байдлаар дүрслэгдэнэ.
Дээрхээс үнэ зохиолттой холбоотойгоор ахиуц орлогын тухай ойлголт ч зүй ѐсоор урган гарч ирнэ. Бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулсны ахиуц орлого нь нэмэлт нэг нэгжийг борлуулахад нийт орлого хэрхэн өсч байгаагаар тодорхойлогдоно.
Нийт орлого борлуулалтын тоо хэмжээтэй эерэг хамааралтай боловч зардалтай холбоотойгоор борлуулалтын хамгийн их хэмжээнд байхад ашиг хамгийн их хэмжээндээ байх шаардлагагүй.
Ерөнхийдөө байгууллагын борлуулалт нь үнээр дамжин нийт эрэлттэй холбогддог бөгөөд үүний цаана зардал ч шууд бусаар нөлөөлөх бөгөөд үүний ихэвчлэн ахиу орлого болон ахиу зардлын ялгаанаас харж хянаж болно.
  Эдийн засгийн үүднээс үнэ тогтооход дараах зургаан үе шат буюу алхам байдаг.
1. Үнэ тогтооход нөлөөлөх хүчин зүйлүүд ба үнийн бодлогыг тодорхойлох 2. Эрэлт ба орлогыг тооцоолох 3. Нэгжийн зардал ба тоо хэмжээг, ашгийн харилцан хамаарлыг тодорхойлох 4. Ойролцоо үнийн түвшин сонгох 5. Жинхэнэ үнэ тодорхойлох 6. Жинхэнэ үнэнд тусгай зохицуулалт хийх
Эрэлтийн мэдрэмж тооцох
Эдийн засгийн аргаар үнэ тогтооход оролцдог түлхүүр элемент нь эрэлтийн мэдрэмж юм. Энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ нэг нэгжээр өөрчлөгдөхөд түүний эрэлт нь хэрхэн өөрчлөгдөхийг харуулдаг үзүүлэлт юм. Тухайн бүтээгдэхүүний эрэлт мэдрэмжтэй бол үнийн өөрчлөлтөнд хүчтэй хариу өгөх буюу харин мэдрэмжгүй эрэлттэй тохиолдолд үнийн багахан өөрчлөлтөд хариу үзүүлэхгүй гэсэн үг. Жишээ нь өндөр орлого бүхий хүмүүсийн худалдан авдаг тансаг хэрэглээний бүтээгдэхүүний үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж нь төдий л хүчтэй биш байдаг бол шатахууны үнийн багахан өөрчлөлт нь түүний эрэлтэд хүчтэй нөлөө үзүүлж, хэрэглэгчид мэдэгдэхүйц хариу үйлдэл хийдэг. Иймд шийдвэр гаргагч нар нь үнэ зохиох буюу бүтээгдэхүүний өөрийн өртгөөс нь хэдий хэмжээний илүү үнэтэйгээр борлуулах вэ гэдгээ тодорхойлохоос өмнө энэхүү үзүүлэлтийг заавал тооцож үзэх шаардлагатай.
Бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийн мэдрэмжийг тооцох нь: 
Жишээ болгож нэгэн гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг компаний бүтээгдэхүүний эрэлтийн мэдрэмжийг тооцъѐ.
“Байгаль” компаний менежер бүтээгдэхүүнийхээ үнийг 10 хувиар өсгөхөд бүтээгдэхүүний борлуулалт нь 15 хувиар буурч байгааг ажиглажээ. Энэ тохиолдолд эрэлтийн мэдрэмжийг нь тооцвол: 
Үүнээс харвал тухайн бүтээгдэхүүний үнийн нэгж өөрчлөлт нь борлуулалтын хэмжээг 2 орчим нэгжээр бууруулдаг болохыг харж болно.
 
Ашиг хамгийн их байх үнэ
Ашгийг хамгийн их байлгах үнэ нь хувьсах зардал дээр хэдий хэмжээний өртөг нэмэхийг харуулна. Ерөнхийдөө хувьсах зардалд тулгуурласан арга юм. 
Өртгийг нэмэгдүүлэх аргаар үнэ зохиох
Өртгийг нэмэгдүүлэх аргаар үнэ зохиох арга нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргуудын нэг бөгөөд энэ нь дотроо 2 аргатай:
1. Шингээгч зардлын арга
2. Ахиуц орлогын арга
Шингээгч зардлын арга:  
Шингээгч зардлын арга нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардалд тулгуурладаг.
Шингээгч өртгийн аргаар өртөг нэмэгдүүлэн үнэ зохиох арга
Энэ аргаар үнэ зохиохын тулд юуны түрүүнд нэгж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлыг олох шаардлагатай.
Үүний дараагаар нэмэгдэл өртгөө тухайн зардал дээр нэмж үнээ тогтооно. Гэвч үүний өмнө нэмэгдэл өртгийн хэмжээ үнийн өсөлтийн хувь хэд байх шаардлагатайг тооцож үзэх шаардлагатай. 
ДХО – Дундаж хөрөнгө оруулалт
ХОӨ – Хөрөнгө оруулалтын өгөөж 
Эсвэл 
БУЗ – Борлуулалт удирдлагын зардал
ҮБӨӨ – Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өөрийн өртөг 
2.Ахиуц орлогын арга
Ахиуц орлогын арга нь нийт хувьсах зардалд үндэслэнэ. 
Бүтээгдэхүүний нэгжийн хувьсах зардлыг олж түүн дээр нэмэгдэл өртгийг нэмж үнэ зохионо.   
Ихэнх компаниуд шингээгч зардлын аргаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ үнийг зохиодог. Учир нь энэ аргаар зохиосон үнэ нь бүх зардал болон хэвийн ашгийг багтааж байдаг. Мөн харьцангуй хялбар бөгөөд цогц аргын тоонд багтана. Харин компаний зардлын шинж чанарыг бүдэг харуулдагтай холбоотойгоор ахиуц орлогын аргатай хослон хэрэглэх хандлага ажиглагддаг.
Шингээгч өртгийн аргаар өртгийг нэмэгдүүлэх арга нь ирээдүйд хэрэглэгчдийн худалдан авна гэсэн хандлага, прогнозод үндэслэгддэг бөгөөд борлуулалтын хэмжээний өөрчлөлтөөс эрсдэл хүлээх магадлалтай байдаг нь үүний нэг дутагдалтай тал юм. Нийт борлуулалтын төлөвлөсөн хэмжээнд л борлуулалтаа хийвэл ашигтай ажиллана гэсэн үг. Иймээс энэ сул талыг нөхөх зорилгоор зорилтот өртгийн аргыг ашигладаг.
  Зорилтот өртөг
Зорилтот өртгийн арга нь нэгж шинэ бүтээгдэхүүнд болон түүний хөгжүүлэлтэд шаардагдах өртгийн хамгийн их хэмжээг тогтоодог. Энэ нь нэгэнт тодорхой хэмжээний өртөг шингээгдээд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүний хувьд түүний өртгийг судалгаа хөгжлийн хэсэгт хянана гэсэн үг юм. Зорилтот өртгийг тоорх байдлаар томъѐолно. 
Энэхүү аргын үндсэн санаа нь зах зээл ба өртгийн онцлогт тулгуурлах буюу аливаа пүүс компани өөрийн бүтээгдэхүүний өртөгтэйгөө харьцуулахад зах зээл дээрх үнийг тэр бүр хянаж зохицуулах боломжгүй байдагтай холбоотой. Мөн түүнчлэн аливаа бүтээгдэхүүний өртгийн дийлэнх хэсэг нь бүтээгдэхүүн хөгжил, хувиргалтын хэсэгт гардаг явдал ч үүнд хамаатай. Тиймээс энэ аргын гол зорилго нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хувиргалтын хэсгийн зардлыг үр ашигтай, хэмнэлттэй байлгахад чиглэдэг.
Ийнхүү пүүсийн хувьд харьцангуй удирдах чадвартай дотоод нөөцүүдийг өөрчлөх нь гадаад эрсдлийг бууруулахад хийгдэх бодитой ажлын нэг хэсэг юм. 
Үнэ зохиох бусад арга
Гулсах үнэ зохиолт
Энэ нь эхлээд бүтээгдэхүүний үнийг өндөр тогтоогоод богино хугацаанд өндөр ашиг олох арга юм. Энэ тохиолдолд бүтээгдэхүүний өндөр үнээс шалтгаалаад эхэндээ зах зээл багатай байна. Үнэ зохиолтын энэ хандлага нь ямар үнэтэй байсан хамаагүй хүмүүст заавал байх ѐстой ер бусын эсвэл ховор бүтээгдэхүүний хувьв хэрэглэгддэг. Бүтээгдэхүүн нь хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж өргөжихийн хирээр түүний үнэ нь бага багаар буудаг. Хэдий хэмжээгээр зохистой үнэ тогтоовол төдий хэмжээгээр худалдан авагчдын цар хүрээ өргөжинө.
Нэвтрэх үнэ зохиолт
Энэ нь бүтээгдэхүүний үнийг эхлээд маш доогуур тогтоодог байна. Үнийг доогуур тогтоосноор уг шинэ бүтээгдэхүүн маань үах зээлд гүн нэвтэрч, түргэн хугацаанд өргөн зах зээлийг хамарна гэдэгт удирдлагууд нь итгэдэг. Үнэ зохиолтын энэ хандлага нь чанар сайтай боловч өрсөлдөгч бүтээгдэхүүнээсээ ялгардаггүй тийм бүтээгдэхүүний хувьд ашиглагддаг. 
Гулсах үнэ зохиолтын дүнд шинэ бүтээгдэхүүн удаан зарагдах боловч нэгжээс олох ашиг өндөр. Харин үнэ зохиолтын дүнд бараа бүтээгдэхүүн хурдан зарагдаж зах зээл ихтэй байх боловч нэгжээс олох ашиг бага байдаг байна. 
                                                    Дүгнэлт
Үнэ өндөр байх нь нэгж бүтээгдэхүүнээс олох ашгийг өсгөх боловч нийт борлуулалтын тоо хэмжээг бууруулах талтай. Ер нь бүтээгдэхүүний үнийг зохиох, өөрчлөх нь эцсийн эцэст тухайн бүтээгдэхүүний эрэлтийн мэдрэмжтэй холбоотой.
Ихэхн менежерүүд үнэ тогтоохдоо нэмэгдэл өртгийг ашигладаг бол эдийн засагчид үүднээс хувьсах зардалд тулгуурлан шийдвэр гаргадаг. Ялгаа нь үйлдвэрлэлийн өртөгт тулгуурласан өртөг нэмэгдүүлэх арга нь пүүсийн нийт зардлыг хамарч чаддаг боловч үнийг өндөр тогтоох тусам төлөвлөгөөндөө хүрэлгүй алдагдал хүлээх эрсдэл хүлээх магадлалтай байдаг. Гэвч энэхүү эрсдлийг зорилтот өртөг тогтоох замаар даван гарах боломжтой.

Tuesday, May 21, 2013

CVP буюу Зардал тоо хэмжээ ашгийн хамаарлын шинжилгээ


Зардал-тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ
Зардал-тоо хэмжээ-ашгийн хамаалын шинжилгээг шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллээр удирдлагыг хангах хамгийн өргөн тархсан арга хэрэгсэл гэж үздэг. Борлуулах үнэ, үйлдвэрлэх, борлуулах хэмжээний зардал, өртөг, ашгийн харилцан хамаарлыг системтэйгээр судлахыг CVP-шинжилгээ гэнэ. Зардал-тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ нь иж бүрэн шинж чанартай байдаг.Энэ арга нь байгууллагын үйл ажиллагааны хэмжээ, түүнд хамаарах зардал, орлого, ашгийн өөрчлөлтийн үр дүнг нэгтгэн харуулдаг.
Ахиуц орлого, ахиуц орлогын харьцаа
CVP-нэг хамаарал нь ахиуц орлого юм. Борлуулалтаас хувьсах зардлыг хассаныг ахиуц орлого мөн хувиар илэрхийлснийг ахиуц орлогийн харьцаа гэнэ. Энэ нь борлуулалтын нэг төгрөгт ногдох тогтмол зардал бар үйл ажиллагааны ашгийн нийлбэр байдаг.
Нэгжийн АО=Нэгж үнэ-Нэгжид ноогдох VC=FC+Ашиг
АОХ
=борлуулалт-хувьсах зардал/борлуулат
Нэгжийн АО-ыг хугарлын цэгийн зорилтот ашгийг олох зорилгоор шаардлагатай тоо хэмжээг тодорхойлоход ашигладаг.
Хугарлын цэгийн шинжилгээ (BEP)
Аливаа үйл ажиллагаа эрхлэх явуулахад ямар түвшинд хүрч байж хэвийн үйл ажиллагааны нөхцөлийг хангаж чадаж байна гэдгийг тодорхойлох шаардлагатай байдаг. Үүний тулд гаргаж байгаа зардлуудыг нөхөж болохуйц үйл ажиллагааны түвшин хаана байгааг тодорхойлох шаардлагатай
Хугарлын цэгийг тооцох үндсэн тэнцэтгэл нь зардлын зохион байгуулалтын үндсэн дээр гаргасан орлогын тайлан болох бөгөөд энэ тэнцэтгэл нь:
    Борлуулалт=VC+FC+ашиг
BEP (нэг төрлийн бүтээгдэхүүн дээр)
Хугарлын цэг дээрх борлуулалтын орлого
            БО(BEP)=FC/АО харьцаа
Хүлээгдэж байгаа үйл ажиллагааны цэвэр орлого тодорхой болсон үед борлуулах тоо хэмжээ BEP олох
             Q=FC+ҮАЦО/P-VC
  
BEP (олон төрлийн бүтээгдэхүүн дээр)
Практикт ихэнх компаниуд нэгээс дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учир энэ нь зардал-тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ хийхэд нилээд төвөгтэй болгодог. Тийм учраас олон төрлийн бүтээгдэхүүн дээрх BEP ашигладаг. BEP(олон төрөлийн) олохын тулд эхлээд багцын ахиуц орлогыг тооцох шаардлагатай.
Хугарлын цэг=Нийт тогтмол зардал/Багцын ахиуц орлого
ХАМГААЛАЛТЫН ОРЛОГО
Төсөвлөсөн борлуулалтын орлого ба хугарлын цэгийн борлуулалтын орлогын зөрүүг хамгаалалтын орлого буюу аюулгүйн хязгаар гэнэ. Хамгаалалтын орлого нь удирдлагад байгууллагын төсөвлөсөн үйл ажиллагаа хугарлын цэгт хэр зэрэг ойрхон байгааг мэдрүүлэнэ.
            Хам.орлого=БО-БО(BEP)
Үйл ажиллагааны хөшүүрэг
Байгууллагын зардлын бүтцэд тогтмол зардлын эзлэх хувийг үйл ажиллагааны хөшүүргэ гэнэ. Тогтмол зардлын харьцаа их, хувьсах зардлын харьцаа бага , ахиуц орлогын хэмжээ өндөр байвал үйл ажиллагааны хөшүүргэ их байна.Үйл ажиллагааны хөшүүргийг хэмжих нь:
Үйл ажиллагааны хөшүүрэг=БО-VC/БО-VC-FC=АО/ҮАО
Үйл ажиллагааны хөшүүрэг нь борлуулалтын орлогын өсөлтийн харьцаа үйл ажиллагааны цэвэр орлогод хэрхэн нөлөөлөхийг харуулдаг. Өөрөөр хэлбэл хувьсах болон тогтмол оновчтой харьцааг илэрхийлэхийг зорьдог.

CVP бодлогуудаа бодоорой.. Бодсон хүмүүс нь шэйр хийгээрэй :P

Удахгүй үнэ зохиолттой холбоотой хичээлийн материалыг оруулах болноо